Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ФОТО: ОХУ-ын Мөсөн баримлын наадамд Монголчууд тэргүүллээ

ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 04-08-ны өдрүүдэд болсон мөсөн баримлын  наадамд Монголын уран бүтээлчид тэргүүн байр эзэлжээ. Энэ жил тус наадмыг Новосибирск хот үүсэн байгуулагдсаны 125 жилийн ойд зориулан зохион байгуулсан бөгөөд манай баг анх удаагаа оролцсон юм. Наадамд нийт дөрвөн орны 15 баг оролцсоноос тэргүүн байрын шагналыг манай баг “Эхлэл” бүтээлээрээ авсан байна. Бүх […]

Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай БНСУ-д хагалгаанд орлоо

Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай өнөөдөр (2018.01.12) БНСУ-д ходоодны хорт хавдрын хагалгаанд оржээ. Ходоодны хорт хавдрын эмчилгээ нь хавдрын хэмжээ, байрлал, орчны эд эрхтэндээ хэр зэрэг тархсан, хавдрын үе шат, өвчтөний биеийн байдал зэргээс хамаарч хийгддэг байна. Бавуугийн Лхагвасүрэн гуайн хувьд өвчин нь гуравдугаар үе шатандаа орсон […]

Хууль бусаар буга, хадаран загас агнасан ЭМЧ НАРЫГ шалгаж байна

Цагдаагийн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэсийн албан хаагчид Сэлэнгэ аймагт хууль бусаар буга, хадран загас агнасан ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмчийг шалгаж байна. Тэд буу эзэмших зөвшөөрөлтэй байсан бөгөөд тусгай хамгаалалттай газараас нэг буга, хоёр ширхэг хадран загас агнасан нь Эрүүгийн хуулийн 24.5.2-т заасны дагуу хариуцлага хүлээх үндэслэл бий […]

ЗТ-ийн салбарт 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд , Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын байгуулах “Зам тээврийн салбарт 2018-2020 онд хамтран ажиллах “Санамж бичиг” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Зам, тээвэр хөгжлийн яаманд боллоо. Тус хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ЗТХЯ-ны Бодлого […]

Зөвшөөрөлгүй авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэн ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ байна

Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн […]

УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргалаа

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Уг нийтлэлд энэ сарын 9-ний орой УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таван иргэн галзуурсан ЧОНО, ҮНЭГ, НОХОЙД хазуулжээ

Говь-Алтай аймгийн Бугат, Баян-Уул, Цогт сумын Баянтоорой тосгонд чоно, үнэг, нохой галзуурч, гурван том хүн, хоёр хүүхэд хазуулсан хэрэг гарчээ. Холбогдох мэргэжлийн байгууллагууд тусгайлсан арга хэмжээ авч, сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод буй юм байна. Галзуу амьтанд хазуулсан иргэдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй бөгөөд өвчтөнүүд вакцин болон ийлдэс эмчилгээнд хамрагджээ. Тус […]

Сайд Ц.Батбаяр шүлхий гарсан аймгуудад ажиллалаа

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио […]

Биокомбинатын өргөтгөлийн барилгын ажил зургаадугаар сард эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар  Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжих Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сард байгуулагдсан төслийн техникийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Төслийн нэгжийн үйл ажиллагаа эрчимтэй явж байгааг талууд […]

Таны автомашин 1,6-аар төгссөн бол энэ сард татвараа төлнө

Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж эхэллээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог […]