Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

COVID-19: АНУ руу цагаачлахыг 60 хоногийн хугацаагаар хориглов

COVID-19: АНУ руу цагаачлахыг 60 хоногийн хугацаагаар хориглов

Коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн үр дагаврын улмаас эрх баригчид 60 хоногийн хугацаатайгаар цагаачдыг хүлээн авахаа зогсоож байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Үл үзэгдэгч дайсантай хийж буй тэмцэл нь ажилчдад нөлөөлсөн бөгөөд вирустэй тэмцэж, бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд Америкийн хэдэн сая иргэн өөрийгөө золиосолж, ажлын байраа орхисон. Бид тэдэнд ажлын байрыг нь буцааж өгөх үүрэгтэй. Ажилтнуудаа хамгаалах үүднээс бид цагаачдыг хүлээн авахаа түр хугацаагаар зогсоож байна. Энэхүү захирамж нь 60 хоног үйлчлэх бөгөөд эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид үйлчлэлийн хугацааг сунгах эсвэл өөрчлөх эсэхийг судалж үзнэ” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох тухай зарлигт Д.Трамп лхагва гарагт гарын үсэг зурах аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн