Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээнд хүч үзнэ

Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацын тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээнд өрсөлдөнө. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ий 57 кг-ын жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн билээ. Өмнө нь Азийн наадам, Азийн АШТ –ий аварга болж байсан туршлагатай. Гэвч дээрх шийдвэрийг холбооныхондоо болон гэр бүлийнхэндээ дуулгасан байна.