Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Авлигын 16 хэргийн мэдээлэгчийг урамшуулжээ

Авлигын 16 хэргийн мэдээлэгчийг урамшуулжээ

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо  2017 онд нийт 2 тэрбум 869 сая воныг авлига болон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн мэдээлэгчдэд урамшуулал болгон өгсөн байна.

Тус хороо нь 16 авлигын хэргийн мэдээлэгчдэд нөхөн төлбөр болгон 362.62 сая вон, 5 авлигын хэргийн мэдээлэгчдэд шагнал хэлбэрээр 32.84 сая вон болон 35 нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн мэдээлэгчдэд нөхөн төлбөрийн зориулалтаар 244.27 сая воныг тус тус өгчээ. Эдгээр мэдээллүүдийн ачаар төрийн байгууллагууд нийт 4.3 тэрбум воныг алдахаас сэргийлж чадсан байна.

Авлигын болон нийтийн ашиг сонирхлын эсрэг хэргийн мэдээлэгчдэд өгөх нөхөн төлбөрийн хэмжээ нь хоорондоо ялгаатай бөгөөд авлигын хэргийн тухайд 3 тэрбум вон хүртэл, нийтийн ашиг сонирхлын эсрэг хэргийн хувьд 2 тэрбум вон хүртэл байдаг байна. Мэдээлэгчдийн өгсөн мэдээлэл нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаан дахь иргэдийн эрх ашгийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхээр бол 200 сая вон хүртэлх мөнгөн урамшуулал олгох эрхтэй байдаг аж.

Гэмт хэргийн мэдээлэгч нь олон нийтийн эрх ашгийн төлөө зориг гарган, өөрийгөө асар эрсдэлтэй нөхцөл байдалд оруулдаг тул БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хороо тэдгээр хүмүүст хангалттай нөхөн төлбөр олгож, эрх ашгийг нь хамгаалахын төлөө ажиллана гэжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн