Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Алмаазан хот буюу Германы Нёрдлинген хоттой танилцъя

Алмаазан хот буюу Германы Нёрдлинген хоттой танилцъя

Дэлхий дээр алмаазаар хучигдсан хот байдаг гэвэл гайхалтай сонсогдож байна уу? Хотын иргэд нь наранд гялтганан харагдах байшингуудынхаа хана туургыг аль хэдийнэ тоохоо больж, харин жуулчид л үзсэн харсан зүйлээ уулга алдан биширдэг аж.

Нёрдлинген бол дэлхий дээр унасан солирын өрхөн дээр баригдсан Германы жижигхэн хот юм. Энэ газар геологичид болон NASA-гийн сансрын нисэгчдийн анхаарлын төвд байдаг.

Энд 15 сая жилийн өмнө асар том солир унажээ. Үүний улмаас 26 км диаметр бүхий аварга том нүх үүссэн байна. Харин энэ нүхэн дээр дундад зууны бяцхан хот баригджээ. Мэдээж Нёрдлинген хот баригдах үед энэ газар хэрхэн үүссэнийг хэн ч мэддэггүй байлаа. Харин ч сөнөсөн галт уулын өрх л биз хэмээн тоолгүй өнгөрдөг байв.

Тэгвэл 1960-аад оноос л энд судалгаагаар ирсэн Америкийн эрдэмтэд уг нүхийг галт уулын өрхүүдээс ялгаатай болохыг олж тогтоосон байна. Хотын байшингуудыг барихад хэрэглэсэн хөрс, шавраас дээж аваад судалж үзээд, манай гарагийн зүйл биш байна гэж мэдэгджээ.

 

Хотын хөрс тэр чигтээ алмаазаар хучигджээ. Геологичид өндөр температур, хүчтэй даралтын нөлөөгөөр нүүрс ус алмааз болон хувирсан гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Одоогийн байдлаар Нёрдлинген хотод 72 тонн алмааз буюу үнэт чулуу бий гэсэн судалгаа байна. Харин хотыг дээрэмчид тонуулчдаас хэрхэн хамгаалж байна вэ? Учир нь эндхийн алмааз нь хэлтэрхий болтлоо үйрч бутран, хүний нүдэнд ялгарч харагдахааргүй болжээ.

Хотын хөрсний дээж

Тус хотын түүхийн талаар нээлтийн дараа NASA-гийнхан ч сонирхож эхэлжээ. Мөн жуулчид тус хотод соронзон мэт татагдан ирдэг. Харин нутгийн иргэд нь ийм гайхалтай газарт амьдардгаа огт тоодоггүй гэнэ.

эх сурвалж: updown.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн