Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

АНУ-д ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ осолдож зургаан хүн амиа алджээ

АНУ-д ХУРДНЫ ГАЛТ ТЭРЭГ осолдож зургаан хүн амиа алджээ

АНУ-ын Вашингтон муж улсад хоёр хурдны галт тэрэг замаасаа гарч, гүүрнээс унасны улмаас зургаан хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар “Ассошиэйтед пресс” “агентлаг мэдээлжээ.

Галт тэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний зургаан цагт Вашингтон муж улсын Сиэтл хотоос хөдөлсөн бөгөөд Орегон муж улсын Портленд хотод 09:20 цагт хүрэх ёстой байжээ.

Өглөөний 07:30 цагт осолдсон галт тэргэнд 78 хүн байсан бөгөөд хүмүүсийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн