Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Аялагчид сонор сэрэмжтэй байж үерийн аманд отоглож хоноглохгүй байна уу

Аялагчид сонор сэрэмжтэй байж үерийн аманд отоглож хоноглохгүй  байна уу

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн 5 хоногийн мэдээллээр 4-нд нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байх төлөвтэй байна.

Иймд гол усны түвшин их байгаа тул голын ойр орчим, үерийн аманд суурьшиж буусан айл өрх, аж ахуйн нэгж, аялал зугаалгаар явах иргэд, амрагч, аялагчид сонор сэрэмжтэй байж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, орхихгүй байх, голын болон тогтоол усанд орох, сэлэхгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчих, үерийн аманд отоглож хоноглохгүй байх зэргээр үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн