Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БЕЛАРУС: Токенжсэн үнэт цаас арилжих платформ эхэллээ

БЕЛАРУС: Токенжсэн үнэт цаас арилжих платформ эхэллээ

Беларус улсад хэрэглэгчдийг токенжсэн үнэт цаас худалдаж авах боломжийг олгох арилжааны платформ нээлтээ хийлээ. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр уг платформ нь хэрэглэгчдийг хувьцаа, алт, бусад уламжлалт өмчүүдийн токенжсэн хувилбарыг худалдан авах боломжийг олгоно.

Энэхүү төслийг 2 компани дэмжин ажиллаж байгаа нь “Larnabel Ventures” болон “VP Capital” гэх хөрөнгө оруулалтын компаниуд ажээ. Хэдийгээр уг арилжааны платформын талаар албан ёсны мэдээллийг Беларусын засгийн газар хараахан өгөөгүй байгаа боловч, тус улсын төрийн мэдлийн BelTa агентлаг дамжуулсан байна.

Платформ ажиллаж эхэлснээр арилжигчдыг хувьцаа, үнэт металл, валют арилжаа, бусад уламжлалт өмчүүдийг Беларусаас болон хилийн чанадаас худалдан авах боломжийг олгоно.

Нээлтээ хийснээс хойш, уг платформ 150 өөр төрлийн токеныг гаргаж, алсдаа 10.000 болгох төлөвлөгөөтэй аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн