Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БИЧЛЭГ: Машиндаа угаартаж, ухаан алдсан иргэнийг АВАРЧЭЭ

БИЧЛЭГ: Машиндаа угаартаж, ухаан алдсан иргэнийг АВАРЧЭЭ

“Нарантуул” худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг цагдаагийн алба хаагч аварчээ.

Хэрэг энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагийн орчимд болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож жолоочид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн амь насаа алдахаас нь урьдчилан сэргийлж чадсан байна.

Иргэн та битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг ЗЦА-наас анхааруулж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн