Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Дэлхийн шилдэг автомашины брэндүүдийг танилцуулах “УБ авто шоу 2019” эхэллээ

Дэлхийн шилдэг автомашины брэндүүдийг танилцуулах “УБ авто шоу 2019” эхэллээ


Монголын автомашины салбарын чиг хандлага, дэлхийн шилдэг автомашины брэндүүдийн 2019 оны шинэ загвар, автын салбарын тэргүүлэх байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулдаг “Улаанбаатар авто шоу” эхэллээ.

Тус авто шоу нь дараах цагийн хуваарийн дагуу ажиллах тул хамт олон, найз нөхөд, гэр бүлтэйгээ хүрэлцэн ирж автын салбарын шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцаарай.

Байрлал, цагийн хуваарь:
Мишээл Экспо төв үзэсгэлэнгийн танхимд
05 сарын 31 баасан гариг 10:00 – 16:00
06 сарын 01 бямба гариг 10:00 – 19:00
06 сарын 02 ням гариг 10:00 – 19:00

Энэ жилийн онцлог:
Тансаг зэрэглэлийн, спорт ангиллын, бартаат замын, их хотын гээд бүхий л төрөл зориулалтын илүү өргөн сонголттой хараа булаам автомашинууд
11 дистрибьютор компанийн 16 брэндийн 30 загварын автомашин
Автын салбарын албан ёсны эрх бүхий баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээнүүд
МАДА ТББ-ын банк санхүүгийн салбарын дэмжигч гишүүн Хас Лизинг компанийн үзэсгэлэнгийн өдрүүдэд газар дээр нь шийдвэрлэх лизингийн үйлчилгээ
МАДА ТББ-н даатгалын салбарын дэмжигч гишүүн Бодь Даатгал компанийн өндөр зэрэглэлийн хамгаалалт бүхий 360 платинум даатгалын үйлчилгээ
Утас: 9110 7711
Тасалбар: 2,500₮
Зохион байгуулагч: “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн