Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ЖОР: Хоолны ширээнд тань өнгө нэмэх АЛИМАН САРНАЙ

ЖОР: Хоолны ширээнд тань өнгө нэмэх АЛИМАН САРНАЙ

Таны хоолны ширээнд өнгө нэмэх амттанг санал болгож байна. Идэхэд хайран мөртлөө идсэний дараа салахын аргагүй амттан шүү. Өнөө цагт хоол урлаг болтлоо хөгжсөн учраас ширээгээ хэрхэн хоолоороо чимэглэх нь нарийн ухаанаас гадна үзэж харж, судалсан мэдлэгээс шалтгаалдаг. Тиймээс хоолыг чимэглэх талаас нь сонирхож оролддог хүмүүст энэ удаагийн санал болгож буй амттан илүү туршлага хийгээд шинэ жор болно.

Бэлтгэх хугацаа: 20 минут

Жигнэх хугацаа: 45 минут

ОРЦ

(6 ширхэг сарнай)

2 ш улаан алим

½ нимбэгний шүүс

1 х/х гурил

3 х/х чангаанзны чанамал

Синнамон

Сахарын пудр

Гурилын зуурмагт:

225 гр гурил

Чимх давс

225 гр давсгүй цөцгийн тос

8 х/х хүйтэн ус

1 ц/х нимбэгний шүүс

ХИЙХ АРГА

Саванд гурил, давс хоёроо хийж холих бөгөөд цөцгийн тосоо хутгаар жижиглэн хэрчиж, 50 гр-ыг нь гурил руугаа хийнэ. Үүн дээрээ ус болон нимбэгний шүүсээ хийгээд бүх хольцоо нэгдтэл нь сайн хутгана. Бэлэн болсон зуурмагаа элдээд, үлдсэн цөцгийн тосоо гурав хуваан, нэгийг нь гурилдаа хавчуулж элдэх маягаар энэ үйлдлээ гурав давтана. Ингээд 20-30 минут амраана. Энэ хооронд саванд буцалсан цэвэр ус хийгээд дээр нь нимбэгний шүүсээ хийх бөгөөд голыг нь цэвэрлэн авч, маш нарийн хэрчсэн алимаа усан дотроо хийнэ. Усанд хийсэн алимаа печинд 3 орчим минут хийж зөөлрүүлнэ.

Бэлтгэсэн зуурмагаа 5см х 22см хэмжээтэй маш нимгэн элдэж, үүнийгээ хөндлөнгөөр нь 6 хэсэгт хуваана. Аяганд 3 х/х чангаанзны чанамлаа хийгээд дээр нь 2 х/х ус нэмж хийн хутгах бөгөөд үүнийгээ печинд минут хэртэй халаана. Бэлэн болсон чанамлаа 6 хэсэгт хуваасан гурилууд дээрээ жигд түрхэнэ.

 

Усанд дэвтээсэн алимаа шүүн гаргаж дээр нь синнамоноо цацаж, хажуугаар нь шарах шүүгээгээ урьдчилан халааж бэлтгэнэ. Чанамлаа түрхсэн гурилууд дээрээ алимаа зурагт харагдаж буй шиг талаас дээш эгнүүлэн өрж, доор илүү гарсан гурилаа хумиж, нэг талын үзүүрээс эхлэн орооно.

Ороосон гурилаа алимтай хэсгээр нь дээшээ харуулбал сарнайн хэлбэрт орсон байх ёстой.

Сарнайгаа тусгай бялууны хэвэнд хийгээд шарах шүүгээндээ хийж ойролцоогоор 40-45 минут жигнэнэ.

Шарах шүүгээнээс сарнайгаа гаргаж ирж таваглаад, дээр нь сахарын пудрээ цацаад л Алиман сарнай бэлэн болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн