Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулж ҮЗЭСГЭЛЭН нээгдэв

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулж ҮЗЭСГЭЛЭН нээгдэв

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр нээлтээ хийлээ. Монголчуудын эх нутаг, газар шорооныхоо төлөө их тэмцлийг удирдан манлайлж, Ардын төрийг үндэслэн байгуулагч бол Их жанжин Д.Сүхбаатар байсныг энэхүү үзэсгэлэн өнөө цагт гэрчилж байгаа юм.

Эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгын дор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгээс их жанжин Д.Сүхбаатар, түүний гэргий, хамтран зүтгэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжимаа нарын эдлэж хэрэглэж байсан эд зүйлс, түүхэн гэрэл зураг, урлагийн бүтээлд мөнхрөн үлдсэн баримал зэргийг нэг дор харуулсан 100 гаруй үзмэр өнөөдрийн үзэсгэлэнд тавигджээ.

Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Их жанжин Д.Сүхбаатарын зээнцэр З.Хайдар, болон Д.Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцоо. Хувьсгалт нууц бүлгэм, тухайн үеийн Монгол ардын намын гишүүдийн гуч орчим хурал зөвлөгөөнийг удирдсанаараа Д.Сүхбаатар монголчуудад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болж, ардын хувьсгалын ид өрнөлт ялалтын үед Монгол ардын түр засгийн газрын тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын бүх цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн