Монголын балет хөгжлийн сангийн дэргэдэх Үндэсний балетын сургуулийн сурагчид 2025 оны 1-р сарын 21-23-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан “World Ballet Grand Prix Tokyo” тэмцээнд амжилттай оролцож, нийт найман медаль хүртлээ.
Багийн төрөлд 6-8 насны “Exotika” баг багш Т.Энхсүрэнгийн удирдлага дор, 9-11 насны “Copellia” баг багш Ч.Ганчимэг, Ц.Жаргалан нарын удирдлага дор тус бүр алтан медаль хүртсэн байна.
Хувийн төрөлд балетчин Ч.Гэгээн, А.Танангоо, З.Анхиан нар хүрэл медаль хүртэж, М.Ингуумэл мөнгөн медаль, Ц.Амина тусгай шагнал хүртсэн байна. Мөн шилдэг уран бүтээлчийн төрөлд А.Танангоо алтан медалийн эзэн болжээ.
UNESCO-гийн Олон улсын балетын тэмцээний холбоо (FIBC) болон олон улсын балетын “Shoryu” байгууллагаас зохион байгуулдаг Дэлхийн Балетын Их Наян Шалгаруулалт нь балетын хөгжлийг дэмжих зорилготой. Монголын сурагчид тэмцээнд оролцоод зогсохгүй хамтарсан сургалтын хөтөлбөрт оролцсон байна. Энэ удаагийн тэмцээнд 20 гаруй орны залуу балетын бүжигчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ.