Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын өсвөрийн цаначид МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Монголын өсвөрийн цаначид МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

“Laussane 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох гүйлтийн цанын зорилтод өсвөрийн баг тамирчид Швецарь улсад 18 хоногийн хамтарсан бэлтгэлд гарлаа.  Энэхүү сургалт нэгдүгээр сарын 13-30-ны өдрүүдэд болсон юм.

Өсвөрийн баг Олон улсын олимпын хорооны музейтэй танилцаж, орон орны сурагчидтай хамт англи хэл, түүх, биеийн тамирын хичээлд хамрагджээ.

Мөн сургалтын үеэр зохиогдсон тэмцээн уралдаанд тэд амжилттай оролцсон байна. Ньюшател хотноо нэгдүгээр сарын 29-ний өдөр зохиогдсон ойрын зайн спринт уралдааны холимог багийн төрөлд өсвөрийн цаначид хурд хүчээ сорин уралдаж Завхан аймгийн өсвөрийн цаначин Б.Ойгонзаяа, Хэнтий аймгийн өсвөрийн цаначин М.Бямбаа нар мөнгөн медаль хүртжээ.

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн