Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол улс гялгар уут, сав хэрэглээнээс татгалзлаа

Монгол улс гялгар уут, сав хэрэглээнээс татгалзлаа

Гялгар уут нь байгальд уусдаггүй хог хаягдал учир дэлхийн олон оронд энэ төрлийн зохицуулалт хийж эхэлжээ. Манай Улс ч нийлэг уутны хэрэглээг хумих ажлыг эхлүүлж Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 2019 оны 3 сарын 1-ээс 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав баглаа боодлын зориулалтаар ашиглах, үйлдвэрлэх, импортлохийг хориглосон. Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг гэсэн судалгаа гарчээ.

Нийлэг уут нь хөрсний өнгөн хэсгийг үхжүүлж, усыг бохирдуулахаас гадна, хар тугалга их хэмжээгээр агуулдгийг мэргэжлийн хүн хэлж байна. Мөн дэлхий дахинаа хуванцар сав, нийлэг ,гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлт хөгжих тусам хүн амын хорт хавдраар өвчлөлт нэмэгдэж байгааг дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэд тогтоогоод байгаа ажээ. Иймд гялгар уутны хэрэглээ хязгаарлагдсанаар хүн амын өвчлөлийг бууруулах үндэс болно. Мөн нөгөө талаас одоо хэрэглээнээс хасч байгаа ахуйн зориулалт бүхий нийлэг уут нь 6 номертой юм. Харин хүнсний зориулалттай гялгар уут нь 4 номертой байдаг ч, халах урвалд орохоороо хүний эрүүл мэндэд сөрөг талтай байдаг байна.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг БОАЖЯ, ГЕГ, МХЕГ хяналт тавьж ажиллана.
Эхний ээлжинд зах худалдааны төвүүдээр үнэ төлбөргүй бүтээгдэхүүн савлаж өгдөг бидний нэрлэж заншсанаар 10-ын, 100-ын цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглээнээс хасах юм байна.Харин 0.035 мм-ээс илүү зузаантай хүнсний зориулалттай уут болоод хүнсний скоч хэрэглэхийг хориглохгүй тул ард иргэд мах, хүнсээ савлан хадгалах боломжтой юм байна.

Нэгэнт хэрэглээг хязгаарлаж эхэлснээс хойш худалдан авагчид хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа даавуун тор хэрэглэж хэвших, орон нутагт энэ төрлийн уут тор үйлдвэрлэгчдийг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгааг холбогдох албаныхан хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн