Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулна

Монгол Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв байгуулна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Монгол-Энэтхэгийн мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төв” төслийн II багцын гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэг улсын “Lovely International Trust” компанийн төлөөллийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Экзим банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Аутсорсингийн төвийн барилгыг барьж, хамгийн сүүлийн үеийн чанартай тоног төхөөрөмжөөр хангаж, тус төвд ажиллах инженерүүд болон сургагч багш нарыг бэлтгэж өгөх юм.

Аутсорсингийн төвийг байгуулснаар ямар ач холбогдолтой болохыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Монгол инженерүүдийнхээ чадварыг сайжруулж, тэднийхээ мэдлэгийг гадаадад экспортлох гүүр болно. Энэ төв дэлхийн Call center болох юм, ингэснээр өндөр хөгжилтэй орнуудын Аутсорсингийн төвүүдийн хийж байгаа ажлыг манай улсад гүйцэтгэх боломж бүрдэх юм. Дэлхийн технологийн компаниудад IT-ийн үйлчилгээ үзүүлж, энэ үйлчилгээнийхээ төлбөрөөр орлогожиж, мэргэжилтнүүдийн дунд хөгжин дэвших өрсөлдөөн бий болно гэдгийг онцоллоо.

Дараа нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон “Lovely International Trust” компанийн хооронд гэрээ байгуулах ёслол болов. Ёслолд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Мохиндер Пратап Сингх оролцлоо. Тэрбээр “Хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, цэцэглүүлэн хөгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй том төслүүдийн нэг энэ төслийн үр дүнд Монгол Улсын 10000 залууг сурган бэлтгэж, IT-ийн салбарын хүний нөөцийн хүчин чадлыг бэхжүүлнэ” гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн