Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Москва хотод хорио цээрийн дэглэм тогтоолоо

Москва хотод хорио цээрийн дэглэм тогтоолоо

ОХУ-ын нийслэл Москва хотын захирагч Сергей Собянин ням гаригт мэдэгдэл хийж, гуравдугаар сарын 30-аас эхлэн нийслэл хотдоо хөл хорио тогтоох шийдвэрийг танилцууллаа.

Тэрээр “Өнөөдөр миний бие COVID-19-ийн эрчимтэй тархалтаас сэргийлэх нэмэлт арга хэмжээний тухай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажууллаа. Москва хотын иргэд нас үл харгалзан гуравдугаар сарын 30-ын өдөр буюу даваа гаригаас эхлэн хөл хорио цуцлах тушаал гарах хүртэл гэртээ тусгаарлагдах дүрэм, журмыг дагаж мөрдөх шаардлагатай. Хөл хорионы дэглэмийг хянах ухаалаг гэрийн хяналт болон хөдөлгөөнт хяналтын системийг ирэх өдрүүдэд нийслэлийн хэмжээнд байршуулж, хяналтыг цаашид улам чангаруулна” гэсэн юм. Ингэснээр 12.5 сая хүн амтай Москва хот тодорхойгүй хугацаанд хөл хорины дэглэмд шилжээд байна.

Энэ хугацаанд иргэд зөвхөн яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах тохиолдолд гэрээсээ гарах боломжтой бөгөөд зөвхөн тусгай чиг үүргийн албан хаагчид зөвшөөрлийн бичгийн дагуу ажилдаа явах боломжтой аж. Харин нохой зэрэг гэрийн тэжээвэр амьтныг салхилуулах, хог асгах зэрэг тохиолдолд гэрээсээ 100 метрийн зайтай гарч, хамгийн ойрын дэлгүүрээр үйлчлүүлэх журмыг мөрдөнө. Хотын удирдлагын зүгээс Москва хотын иргэдийг бусад шаардлагагүй тохиолдолд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, зайлшгүй шаардлагаар гарсан тохиолдолд өөр хоорондоо 1.5 метрийн зай барихыг уриалжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн