Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид “ШИНЭ БАЙР”-нд орлоо

Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчид “ШИНЭ БАЙР”-нд орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шав тавих ёслол боллоо. Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж буй олон ажлын нэг нь Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шинэ барилгын ажил юм.

Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд тус барилгад үйл ажиллагаа явуулж байна. Уг барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иймээс шинэ барилга баригдсанаар иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжрах юм. Харин одоо үйл ажиллагаа явуулж буй барилгыг эрүүлжүүлэх газар болгон ашиглах аж.

Гачуурт уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх шинэ зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Баганхангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол зам юм. Үүнийгээ дагаад Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын ачаалал ч мөн ихэсдэг.

Иймд тэдний ажиллах орчин нөхцөлийг сайжруулах барилгын ажил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар өнөөдрөөс ийнхүү эхэлж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн