Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

САЙН МЭДЭЭ: “Ид шидийн орон”-д 150 сая төгрөгийн тусламж үзүүллээ

САЙН МЭДЭЭ: “Ид шидийн орон”-д 150 сая төгрөгийн тусламж үзүүллээ

Зөв зүйл цагаан мөртэй буюу 150 сая төгрөгийн тусламж 

Та бүхэн санаж байна уу ? Өнгөрсөн зун Ид шидийн орон төвд нэг сарын дотор хандив өгсөн бүх мөнгө “2 дахин үржигдэнэ” гээд хамтдаа зүтгэж байснаа ? Энэ бол европын сэргээн босголт хөгжлийн банкны /EBRD/ Matching fund campaign буюу “Хэдийг босгоно түүнийг нь тэнцэтгэж олгоно” гэсэн программ байсан юм. Дээд хэмжээ нь 150 сая төгрөг байсан бөгөөд бид нэг сарын дотор 150 саяыг босгож чадсан. Харин тэр мөнгө олон шат дамжлагаа даваад өнөөдөр цахилгааны төлбөрөө төлж дийлэхгүй тогоо таслуулахдаа тулсан энэ үед ус агаар мэт орж ирж байна. 

Энэ ажлыг хэд хэдэн мундаг бүсгүйчүүд бүтээсэн юм. Анх Interconsulting Group-н захиралEnkhjargal Natsagdorj эгч маань бидэнд “Ид шидийн орон” бүрэн хэмжээний олон улсын стандартад тэнцэх төслийг англи Монгол хэл дээр бичиж өгч, түүгээр барахгүй цааш нь хөрөнгө босгох замд хөтлөн EBRD Azaa Ulziitogtokh эгчтэй холбож өгсөн билээ. Азаа эгч төслийг “Өвөртлөн” Англи улс руу явж бусад улсын олон төсөлтэй уралдуулан Монгол улсаас “Ид шидийн орон” төсөл шалгарч “Тэнцэтгэх” эрхийг олж авсан юм. Хундаамыг нь энэ хоёр мундаг бүсгүй тавьж өгч байшинг нь Монголын ард түмэн босгожээ. Хэрвээ Монголчууд 10 сая төгрөгний хандив өгсөн бол энэ мөнгө 10 сая л болох байсан. Гэтэл Монголчууд дээд хэмжээнд нь тулгаж 150 сая төгрөгийг тэр зун босгож чадсан учраас энэ өвөл хамгийн хэрэгтэй үедээ энэ тусламж ирлээ. Тэр үед Candy, хандив, мөнгө илгээсэн бүх дэлхийн Монголчууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна. Европын сэргээн босголын банкны хамт олон өнгөрсөн хугацаанд өөрийн ажил дээр хандив босгох арга хэмжээг зохион байгуулж нэмэлт тусламжийг үзүүлж байсан юм. Бүх хамт олонд нь талархал илэрхийлье ! Мөн энэ төсөл дээр бүтэн зуныг зориулсан Лантуун дохио ТББ-н УЗ-н гишүүн Саруултөгс, бүх хандивыг өдөр өдрөөр нь бүртгэж өнгөлөг постер хийж хэд боссон хэд дутуу байгааг нь харуулж байсан хариуцлагатай оффис менежер Ганбаяртаа баярлалаа. 

Энэ бол татварын мөнгө биш, гадаад улсаас сайн төсөл бичиж, бодитой ажил хийсний үр дүнд Монголын ард түмний хандивыг тэнцэтгэн Монгол улсдаа оруулж ирж байгаа том хувь нэмэр, том амжилт юм. Зөв хүмүүс нэгдэж чадаад, зөв зүйлд уриалж хариуцлагатай ил тод ҮНЭН ажиллаж чадвал бидэнд ямар их том боломж байгаагийн нэг жишээг харууллаа. Ингээд бид энэ хариуцлагатай хандивыг албан ёсоор хүлээн авч хийсэн бүтээн байгуулалт бүх үйл ажиллагаагаа зочиддоо танилцууллаа. Булган сүүлтэй байх болтугай ! 
Лантуун дохио ТББ  Ид шидийн орон төсөл” хэмээн бичжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн