Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-наас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн маргааш Төрийн ордонд эхэлнэ.

Зөвлөгөөнд нийт 3400 багш, ажилчид оролцох бөгөөд маргааш болох эхний хэсгийн зөвлөгөөнд 800 гаруй багш, албан хаагчид оролцох юм. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана.

“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 18-25-ны өдрүүдэд, бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад нэгдүгээр сарын 29 нөөс хоёрдугаар сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах ба ерөнхий боловсролын салбарын 36000 гаруй багш, удирдах ажилтныг төлөөлж нийслэл болон 21 аймгийн ЕБС-ийн 3400 төлөөлөгч оролцоно.

Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээ”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болох юм. Мөн www.zuvluguun.edu.mn цахим сайтаар дамжуулан онлайнаар зөвлөгөөнд оролцож, санал, хүсэлтээ өгөх боломжийг бүх багш, удирдах ажилтнууд, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулж байгаа юм. Анхдугаар зөвлөгөөнийг 2007 онд зохион байгуулж байжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн