Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Турк-Монгол судлал эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Турк-Монгол судлал эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Хажеттепе их сургуульд Монгол хэл, соёлын тэнхим байгуулагдсаны таван жилийн ойд зориулсан “Турк-Монгол судлал эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурал”-ыг 2019 оны тавдугаар сарын 8-ны өдөр Хажеттепе их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнгийн Монгол хэл, соёлын тэнхим амжилттай зохион байгуулав.

Бага хуралд Монголоос МУИС-ийн ректор, доктор, профессор Я.Төмөрбаатар тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, Туркийн монголч эрдэмтэн, судлаачид, Хажеттепе их сургуулийн багш, докторант, магистрант 100 гаруй судлаачид оролцож хоёр орны түүх, соёлын харилцаа, түүхэн ул мөр, эх сурвалж болон монгол судлалын асуудлыг хөндөн “Туркистан дахь Монголын ул мөр”, “XII зууны монголчуудын нийгмийн байгуулалтай холбоотой онолын асуудлууд” “Хятадад явагдаж буй монгол хэл, соёлын судалгааны талаар”, “Турк, Монгол угсаатнууд уламжлалт аман түүхээс бичмэл түүх рүү шилжсэн нь” зэрэг 20 гаруй сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Монгол судлалын үндэсний зөвлөл, Хажеттепе их сургууль, Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн