Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 БӨХИЙН БАРИЛДААН энэ сарын 28-нд болно

Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 БӨХИЙН БАРИЛДААН энэ сарын 28-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 бөхийн барилдаан энэ сарын 28-нд болно.

Уг барилдааныг “Жем интернейшнл”-эээс ивээн тэтгэдэг билээ.

Сонирхуулахад тус барилдааныг 2006 оны дөрөвдүгээр сарын 23-нд анхлан зохион байгуулж, харцага цолтны зөвлөлийг байгуулж, даргаар нь тухайн үеийн хамгийн отгон харцага Д.Рагчааг (улсын гарьд) сонгож байлаа.

128 бөх барилдаж улсын харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага (улсын гарьд) Д.Рагчаа, улсын харцага Г.Ганхуяг, дунд шөвөгт улсын арслан Д.Азжаргал, улсын харцага Д.Батболд, улсын арслан До.Ганхуяг, улсын харцага Ц.Магалжав нар шалгарсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн