Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ФОТО: Швед дэх Монголчуудын үндэсний бөхийн барилдаан боллоо

ФОТО: Швед дэх Монголчуудын үндэсний бөхийн барилдаан боллоо
“Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулан Швед улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо.

Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооноос долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд уран мэх, бяр хүчээ сорин тойргийн журмаар барилдсан байна.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат аймгийн начин С.Оргилболд 12 давж дараалан хоёр дахь жилдээ түрүүлсэн бол залуу бөх Б.Батманлай 10 даваагаар үзүүрлэж, залуу бөх М.Мянганбаяр есөн даваатай гуравт орлоо.

Харин энэ жилийн сар шинийн баярт зориулсан бөхийн  баридааны “Уран барилдаан”-ы шагналыг залуу бөх Г.Мөнхболд хүртсэн бөгөөд тэрбээр үзэгч олныг шуугиулсан уран сайхан барилдаанаараа долоо давж шөвгийн дөрөвт орсон байна.

Бөхийн барилдаанд ирж барилдсан хүчит бөхчүүд болон хөгжөөн дэмжигчид, нутаг нэгтнүүддээ зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийлж, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөлөө гэж “Монголын мэдээ” телевизийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Алдар мэдээллээ. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн