Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас НАЦУ башёг өнжлөө

Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас НАЦУ башёг өнжлөө

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн /Нацү башё/ Токио хотод өчигдөр эхэллээ. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эрины анхны тэмцээн гэдгээрээ ихээхэн онцлог болж байна.

Өнгөрөгч Харү башёд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал анхаарлын төвд байсаар байна. Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргаад буй билээ. Ерөнхийлөгчийн зүгээс түүний материалыг шалгаж үзээд иргэншлээс хасах, эсвэл хасахгүй байх шийдвэр гаргах юм.

Тиймээс Хакүхогийн барилдаанаас илүүтэй түүний иргэншлээ солих асуудал анхаарал татаж эхэлсэн. Уг асуудал эртнээс яригдсан ч энэ сард олонд ил болсон юм.

Хакүхо энэ сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжихөөр болжээ. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай хүндхэн барилдаан хийж, ялалт байгуулсан ч баруун гарандаа бэртэл авсан юм. Түүний эмчийн хэлснээр, баруун гарын булчингийн 70 хувь тасарсан тул дахин гурван долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ.

Тиймээс хүчний дасгал хийж болохгүй гэсэн эмчийн дүгнэлтээр Хакүхо өнжиж байна. Түүний хувьд Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээнд түрүүлэхийг хүсэж байгаагаа хэлж байсан ч бэртлийн улмаас өнжихөөр болсноо тэмцээн эхлэхээс гурван өдрийн өмнө мэдэгдсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн