Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Хошууч М.Энхбаяр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно

Хошууч М.Энхбаяр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцоно
Хойд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор явж буй Тусгай ажиллагааны газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч М.Энхбаярт Цагдаагийн ерөнхий газрын туг гардуулах, үдэж өгөх ажиллагаа боллоо.

Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурадаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Тусгай ажиллагааны газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батсайхан, Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ нар хүлээн авч уулзан, албаны нэр төрөө өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгэхийг хүссэн юм.

Цагдаагийн хошууч М.Энхбаяр өмнө нь 2012 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан билээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн