Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн Эрдэнэт хотод маргааш эхэлнэ

Чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн Эрдэнэт хотод маргааш эхэлнэ

Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн Эрдэнэт хотод маргааш эхлэх гэж байна. Уг тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жинд аваргуудаа тодруулах юм.

Улсын аваргын тэмцээний энэ жилийн онцлог нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гаргасан шинэ жингээр явагдах гэж байна. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын тэмцээнд оролцох эрхийг тамирчдад олгох бөгөөд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилд оролцох оноог авах юм. Өөрөөр хэлбэл, ДАШТ-д оролцох тамирчдыг улсын аваргаас шууд тодруулахгүй бөгөөд нэмэлт сорилт тэмцээнийг явуулж аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн