Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Швейцарийн “Alpine air” компани уулын ЦЭВЭР АГААР зарж эхэллээ

Швейцарийн “Alpine air” компани уулын ЦЭВЭР АГААР зарж эхэллээ

Манай улсын агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн нь нийт иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй юм. Тэгвэл дэлхийн бусад оронд мөн адил цэвэр агаар, цэнгэг усыг худалдах, худалдан авах жишиг тогтож буй бололтой.

Тодруулбал Швейцарийн “Alpine air” компани уулын цэвэр агаар импортлох боллоо. Хэдхэн жилийн өмнө тус улс цэнгэг агаар, цэвэр ус, бяслаг, шоколадаараа алдартай. Ялангуяа Альпийн нурууны үзэсгэлэнт байгалийг үзэж, тэндхийн агаараар амьсгалахаар жил бүр хэдэн мянган жуулчин Швейцарийг зорьдог юм байна.

Тиймээс шинэ брэнд бий болгохоор Альпийн сэнгэнэсэн агаарыг савлаж зарах санаа нэлээд дэмжигдсэн гэнэ. Ингэхдээ цахим худалдаагаар борлуулах бөгөөд долоон литрээр савлах тухай мэдээлжээ.

Энэ нь 120 удаа урт амьсгалахад хангалттай хэмжээ аж. Агаарын бохирдол ихтэй улсууд Альпийн агаарыг авахаас гадна жуулчдад жижгээр савлаж, амьсгалахад зориулсан тусгай баг дагалдуулахаар бүтээгдэхүүн маань эрэлттэй байна гэж компанийн удирдлага нь мэдээлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн