Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ШӨХТГ-аас Шатахуун импортлогчдод хариуцлага хүлээлгэнэ гэв

ШӨХТГ-аас Шатахуун импортлогчдод хариуцлага хүлээлгэнэ гэв

Шатахууны үнийн асуудлаар “Петровис” группийн маркетинг хариуцсан захирал Д.Батпүрэв, “НИК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Наранбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Тэд ярихдаа Яамнаас “Он гартал үнээ нэмэхгүй байж бай” гэсэн чиглэл өгч байсан тул бид хүлээцтэй хандсаар ирлээ. Үнийн зөвлөл гурван удаа хуралдах тов зарласан ч хувийн хэвшлүүдийн ирц бүрдээд, төрийн төлөөллүүд нь ирдэггүй. Арайхийж нэг ирц бүрдэхдээ үнийн нэмэгдлийг 14 хоног судлахаар болсон. Бид энэ 14 хоногийн хугацаанд энгийн хэрэглээний шатахууны үнээ нэмэхгүй гэж амласанчлан барьж байгаа. А-95, 98 зэрэг шатахуун буюу тансаг хэрэглээний шатахууны үнэд 110-150 төгрөгийн өөрчлөлт оруулсан” гэв.

Харин эл асуудлыг ШӨХТГ-аас хууль бус хэмээгээд хууль хяналтын байгууллагад хандахаар болжээ. Тус газрын албаны эх сурвалж мэдээлж буйгаар үнийн зөвлөлийн хурлаар 14 хоногийн хугацаанд шийдвэр гарах хүртэл шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэхгүй, шатахуунаа хязгаарлахгүй байхаар тохирчээ. Гэтэл шатахуун импортлогчид эл шийдвэрийг үл биелүүлж, шатахууны үнээ ийн нэмээд байна.

эх сурвалж: Medee.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн