Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өмнөговь аймгийн Малчид Солонгост туршлага судаллаа

Өмнөговь аймгийн Малчид Солонгост туршлага судаллаа

Өмнөговь аймгийн малчдын төлөөлөл БНСУ-д очиж туршлага судлаад ирсэн байна.
Хоёр жилд нэг удаа “Малчдын зөвлөлгөөн”-ийг тус аймаг нь зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн зөвлөлгөөний үеэр 15 сумын малчдын төлөөллийг БНСУ-д аялуулах “Эрхийн бичиг”-ээр шагнасан юм.

Тэд долоо хоногийн хугацаатай Солонгос улсад аялж, Чежү хотын хөгжил дэвшил, “Шинэ тосгон” хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж туршлага судлаад ирсэн байна.
Солонгос улсад аялж туршлага судлаад ирсэн малчид хэлэхдээ төв суурин газрынхан, дарга нар гадаад явдаг биш энгийн малчин иргэд бид ч гадаадад туршлага судалж, ганзага дүүрэн ирж болдог юм байна хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлж байлаа.
Малчид бусад улсын аж ахуйн хөгжил, бодлогын талаар туршлага судалснаараа малынхаа үүлдэр угсааг сайжруулах, түүнээс гарах түүхий эд, ашиг шимийг хэрхэн боловсруулах, зарцуулах талаар мэдлэгтэй болж шинэ санал санаачлагыг орон нутагтаа нэвтрүүлэхээр олж иржээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн