Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Юнескогоос анх 1999 онд тунхагласан “Дэлхийн яруу найргийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Шүлэг яруу найраг хэмээх ойлголт аливаа хүний дотоод сэтгэл болоод мөн чанарыгуран яруу байдлаар илэрхийлдэг соёлын том ухагдахуун билээ. Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран “Нэг ертөнц” яруу найраог, уран бичлэгийн үзэсгэлэнгээ 15:00 цагт нээх гэж буй.

Үзэсгэлэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн болон Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Г.Сэр-Одын шагналт, МЗЭ-ийн гишүүнээс төлөөлөл болгож, хамгийн алдартай, сайн бүтээлийг нь Монгол бичигт хөрвүүлэн бичсэн байх аж.

60 орчим найрагчийн бүтээл дэлгэгдэх тус үзэсгэлэнгийн бичвэрийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 20-иод багш, сурагч гүйцэтгэсэн гэнэ.

Мөн энэ үеэр зочин яруу найрагчид яруу найргийнхаа дээжээр мялаалга өргөх юм байна. Үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн