Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Азийн орнууд нийлж агаарын бохирдолтой тэмцэнэ гэв

Азийн орнууд нийлж агаарын бохирдолтой тэмцэнэ гэв

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа Зүүн Азийн хотуудын агаарын бохирдлыг бууруулахын тулд одоогийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өргөжүүлж, нарийн асуудлуудыг шийдвэрлэх олон улсын байгууллага байгуулах болсноо мэдэгдлээ.

Анх 2016 оны тавдугаар сард Сөүл хотод агаарын чанарыг сайжруулах Зүүн хойд Азийн чуулга уулзалт болж агаарын бохирдол ихтэй хотууд харилцан туршлага судлах механизмыг бий болгохын тулд бүс нутгийн хамтын ажиллагааны “Зүүн Азийн цэвэр агаартай хотуудын байгууллага”-ыг бий болгосон юм.

Энэхүү байгууллагад одоогоор БНХАУ-ын Бээжин, Жижан, Шенжень, Жинан, Хэйлунцзян, Тяньжинь, Чанчунь, Юньнань, Шандон, Японы Токио, Фукако, Вьетнамын Ханой болон Сингапур, Улаанбаатар гэх 14 хотууд багтаж байна.

Харин 2020 он гэхэд тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор гишүүн хотуудын тоог өргөжүүлэхийг зорьж байгаа бөгөөд өнгөрөгч тавдугаар сард Сөүлд болсон хуралдаанаар олон улсын байгууллага болох зорилт бүхий баримт бичгийг гишүүн хотуудынхаа удирдлагуудад хүргүүлсэн аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар агаарын бохирдлоос болж дэлхий дахинд жилд ойролцоогоор долоон сая хүн нас барж байгаа аж. Үхэлд хүргэж буй агаарын бохирдлоос улбаатай өвчлөлийн дийлэнх хувь нь нүүрсний утаанаас ялгардаг нарийн тоосонцроор үүсгэгддэг байна. Харин “Зүүн Азийн цэвэр агаартай хотуудын байгууллага” энэхүү нарийн тоосонцортой тэмцэх ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.

Одоогоор үйл ажиллагааны цар хүрээгээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хамгийн том судалгааны ажлыг 2017 оноос хийж байгаа юм. Цаашид орчин үеийн хотуудын агаарын бохирдлын шалтгааныг үндэслэлтэйгээр илрүүлж, дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн бууруулахад авч хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэн, хотууд хоорондын хамтарсан туршлага судлах үйл ажиллагааг нэмэгдүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх ажлын төлөвлөгөөг боловсруулах аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн