Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Аз жаргал аз жаргалын орчинд л ЦЭЦЭГЛЭДЭГ…

Аз жаргал аз жаргалын орчинд л ЦЭЦЭГЛЭДЭГ…

Та аз жаргалын цэцгийг ургуулахыг хүсч байгаа бол аз жаргалын орчинг л бүрдүүлэх хэрэгтэй.

Аз жаргалын орчин гэж чухам юу бол? Зөв зүйтэй эерэг сайхан санаа сэдлийн үрийг, баяр талархлын яруу гоёмсог үгсийн хөрсөнд суулгаад, халамж хайрын ач тусын усаар услахын нэр юм.

Бусдаас эерэгийг, зөв зүйтээг, болж бүтэж байгааг, инээдийг, хайрыг олж харвал хамгийн шим тустай зүйлээр цэцгээ бордож байгаа хэрэг. Аз жаргалыг хүсч байгаа бол та аз жаргалд л бэлд.

Зовлонд бэлдээд аз жаргалыг хүлээн суух чинь тосыг хүсээд усыг бүлсэнтэй ялгаагүй хэрэг. Зовлонд бэлдэнэ гэж юу вэ? Сувдаг шунахай сэтгэл, мунхаг буруу бодол, уур уцаар, худал хуурмаг үгс болон бусдад хор хөнөөлтэй үйлдэл юм.

Аз жаргалын цэцэг аз жаргалын орчинд л цэцэглэдэг. Хайрын шувуухай хайрын орчинд л нисдэг юм.  Зовсны эцэст жаргадаг, жаргалын хаалгыг зовлонгийн түлхүүрээр  онгойлгодог юм шүү.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн