Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БИЧЛЭГ: Ширүүн салхи Трампын ХАЛЗАН ТОЛГОЙГ ил гаргажээ

БИЧЛЭГ: Ширүүн салхи Трампын ХАЛЗАН ТОЛГОЙГ ил гаргажээ
Нисэх онгоцны буудал дээр гарсан ширүүн салхи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үсний самналтыг алдагдуулж, халзан хэсгийг нь харуулжээ. Энэхүү бичлэгийг сэтгүүлч Эшли Файнберг “Twitter” хуудсандаа тавьсан байна.

Бичлэг дээрээс харахад Америкийн төрийн тэргүүн онгоц руу орохоор шатаар дээш өгсөх үед салхи салхилж, ар хэсгийнх нь халзан хэсгийг ил гаргаснаар түүний алдарт үс засалтын нууцыг ил болгосон байна.

Олон хүн энэ бичлэгийг үзэж, Трампын халзан толгойны талаар коммент бичсэн байна. Сэтгүүлчийн нийтэлсэн бичлэг 3,5 мянган ретвит, 7,2 мянган лайк авч чаджээ. Энэ явдал 02 дугаар сарын 2-нд Трамп амралтын өдрөөрөө Флорида руу нисэх үед болсон гэнэ.

Дашрамд сонирхуулахад сэтгүүлч Майкл Вульф Трампыг үс шилжүүлэн суулгуулсан гэж мэдэгдсэн удаатай. Энэ талаар түүний охин Иванка Трампын ярианаас сонссон гэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн