Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Алба хаагчдын Монгол үндэсний хувцсаар гоёсон “ЦАСНЫ БАЯР” боллоо

Алба хаагчдын Монгол үндэсний хувцсаар гоёсон “ЦАСНЫ БАЯР” боллоо

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас санаачлан төв байрны алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндэд анхаарах, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой “Мөнгөн өвөл-2018” цасны баяр өнгөрөгч амралтын өдөр зохион байгууллаа.

Алба хаагчид найман багт хуваагдан олс таталт, хөл бөмбөг, буухиа гүйлтийн тэмцээнээр өрсөлдөж нийлбэр дүнгээр Санхүү, аж ахуйн алба түрүүлж шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн бол хоёрдугаар байрт Гадаад харилцааны хэлтэс, Интерполын үндэсний товчоо, Хэвлэл мэдээллийн төвийн хамтарсан багийнхан, гуравдугаар байрт Аюулгүй байдлын хэлтэс, Хяналт, шалгалт, үнэлгээ дотоод аудитын хэлтэс, Төрийн нууцын хэлтсийн хамтарсан баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал гардсан юм.

Мөн “Мөнгөн өвөл-2018” цасны баярын нэг онцлог арга хэмжээ нь баг тус бүрээс Монгол үндэсний хувцсаар цэвэр, үзэмжтэй хувцасласан эрэгтэй, эмэгтэй алба хаагчийг шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Н.Лхагвасайхан, мөн хэлтсийн бичээч, цагдаагийн ахлах ахлагч Ж.Батцэнгэл нар тодорч зохион байгуулагч Санхүү, аж ахуйн албаны тусгай шагналаар шагнуулав.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн