Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Амиа алдсан цэрэг хүүгийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Амиа алдсан цэрэг хүүгийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Дорнод аймгийн аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид алба хааж байгаад амиа алдсан цэргийг хөдөөлүүлэх ажил явдал боллоо. Харин тус харамсалтай хэрэг явдалтай холбоотойгоор Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, талийгаачийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Тэргүүлэгчдийн хурлаар талийгаачийн амь эрсдсэн учир шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж, шийдвэрлэнэ. Аймгийн Засаг дарга, ИТХ-ын байгууллага, цэргийн штабын хувьд аймаг орон нутгаасаа цэргийн албанд татагдсан цэргүүдийн эцэг эх, гэр бүлийнхний захиа, илгээмжийг авч хүргэн, нэг биш удаа эргэлт хийж, цэргүүддээ санаа тавьсаар ирсэн.

Хамгийн сүүлд гэхэд оны өмнөхөн Зүүнбаянд цэргүүдтэйгээ уулзсан. Тиймээс энэ харамсалтай явдалд гүнээ харамсаж эмгэнэл илэрхийлэн, түүний ар гэрийнхэнд дэмжлэг болгож 10 сая төгрөг олгох саналыг тэргүүлэгчдийн хурлаар оруулж дэмжигдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн