Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

БАЯН-ӨЛГИЙ: Тарваган тахал өвчин гарч, хорио тогтоолоо!

БАЯН-ӨЛГИЙ: Тарваган тахал өвчин гарч, хорио тогтоолоо!

Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон, Ногооннуур сумдад хоёр иргэн тодорхой бус өвчнөөр өвчилж, амиа алдаад байна.

Урьдчилсан байдлаар Ногооннуур суманд нас барсан иргэн Т-гээс авсан хурдавчилсан тестээр тарваган тахлын үүсгэгч сөрөг савханцар илэрсэн. Цагааннуур тосгонд амиа алдсан иргэн тарваганы түүхий бөөр залгиснаар амиа алдсан байж болзошгүй урьдчилсан нөхцөл байдал тогтоогджээ.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээллээр шинжилгээний хариу 72 цагийн дотор гарах бөгөөд тухайн хугацаа нь маргааш дуусгавар болох аж. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу шинжилгээ хийхээр хоёр эмч онгоцоор ниссэн тухай мэдээлэл байна.

Аймаг, сумын Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, ерөнхий болон тусгай мэргэжлийн анги бүрэлдэхүүнийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн