Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Газар хөдлөх аюулыг амьтад түрүүлж мэдэрдэг

Газар хөдлөх аюулыг амьтад түрүүлж мэдэрдэг

АНУ-ын Калифорни муж улсын эрэгт загас олноороо үхсэн нь Японд болсон газар хөдлөлтийн өмнөх дохио байжээ гэж Азербайжаны Шинжлэх ухааны үндэсний академи судалгааныхаа үр дүнд үндэслэн мэдэгджээ.

“2011 оны 3 дугаар сард болсон Японы сүйтгэлт газар хөдлөлтийн өмнө Калифорнийн эрэг орчмоор сардин загас олноороо үхэж, тэрчлэн далайн амьтад эрэг рүү шидэгдэж байсан билээ. Далай, тэнгисийн амьтад олноороо тийнхүү үхэх нь усан дор газар хөдлөлт болсон эсвэл болох гэж байгаатай холбоотой байдаг” гэж Азербайжан дахь Японы ЭСЯ-нд илгээсэн ил захидалдаа нэгэн эрдэмтэн бичиж байжээ.

Эрдэмтний үзэж буйгаар, “2011 оны 3 дугаар сарын 8-нд Редондо-Бич хотын ойролцоо загас олноороо үхсэн нь айсуй газар хөдлөлттэй холбоотой байсан байна. Гамшиг болохыг мэдсэн загасны асар том сүрэг нам жим боомт руу очсон нь тэнд байдаг хар хайган болон сардин загаснууд хүчилтөрөгчийн дутагдалд орж үхэхэд хүргэсэн” гэсэн байна.

Мөн гамшиг болохоос хэдхэн хоногийн өмнө Шинэ Зеландын эрэг рүү 100 гаруй халим шидэгдсэн нь мөн л энэ амьтан айсуй гамшгаас зугтахыг оролдсонтой холбоотой аж. Тийм явдал урьд нь ч болж байсан, цаашид ч болно гэж Азербайжаны Шинжлэх ухааны академийн дэргэдэх газар хөдлөлт судлалын албаны Бүгд найрамдах улсын төвийн захирал Етирмишли Гурбан Жалал тухайн үед тэмдэглэж байв.

Энэ мэт олон жишээг дурдаж болох аж. Жишээлбэл, эртний Грекийн үед гэрийн тэжээвэр амьтад зарим нэгэн гамшгийг мэдрэн хачин зан авир гаргадаг гэж үздэг байжээ. Гэхдээ амьтад чухам юуны тусламжтайгаар айсуй газар хөдлөлтийн аюулыг мэдэрдэг нь одоогоор тогтоогдоогүй. Тааварлаж буйгаар амьтад сонсгол, цахилгаан соронзон талбар эсвэл хэн ч мэдэшгүй дотоод хүчин зүйлээрээ аюулыг мэдэрдэг байж байж болох.

Одоогоор баталснаар 70 төрлийн амьтан газар хөдлөхийг урьдаас мэдрэх чадвартай учраас газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдардаг оршин суугчид ийм амьтдыг тэжээх дуртай. Ялангуяа муурын зан төрхөд өөрчлөлт орох нь сайн анзаарагддаг гэнэ. Залхуу, унтахаас өөрийг бараг мэддэггүй муужгайнууд газар хөдлөх нь тодорхой болсон үед лазан зангаа гээж тайван бус байгаагаа илэрхийлэн гадагш гарамтгай болдог. Тэдний энэхүү зан байдлын өөрчлөлтөөр газар хөдлөлтийн хүч болоод цаг хугацааг баримжаалж болдог гэж зарим судлаачид нотолдог байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн