Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ГХЯ: Гадаадад оршин суугаа Монгол улсын иргэд бүртгэлд хамрагдана уу

ГХЯ: Гадаадад оршин суугаа Монгол улсын иргэд бүртгэлд хамрагдана уу

Гадаадад оршин суугаа монгол иргэдийг Дипломат төлөөлөгчийн газартаа эсхүл https://citizen.gov.mn цахим хаягаар бүртгүүлэхийг ГХЯ-наас уриалав.

БНХАУ-д дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр, одоогоор тус улсын 30 муж, хотын 2800 гаруй иргэн халдварлаж, 81 хүн нас барснаас гадна Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад вирусний халдвар илрээд байна.

Иргэд Дипломат төлөөлөгчийн газар болон цахим хуудсанд бүртгүүлснээр байгалийн гамшиг, халдварт өвчний дэгдэлт зэрэг онц байдал үүссэн тохиолдолд эрх ашгаа хамгаалуулах, сэрэмжлүүлэг болон бусад мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.

Дипломат төлөөлөгчийн газруудтай холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын www.consul.mn цахим хуудсаар авах боломжтой юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн