Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх сургалт боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажиллагааг бэхжүүлэх сургалт боллоо
Монгол Улсад олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрүүдэд Төв, Өвөрхангай аймгийн цагдаа, прокурор, шүүгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар болон ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн орон нутаг дахь төлөөлөл зэрэг 66 алба хаагчдын дунд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, суралцагчид салбар хоорондын зохицуулалт, уялдаа холбоог хангахаар мэргэшиж байна.
Сургалтад төслийн хүрээнд бэлтгэгдсэн ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ, ХСИС-ийн 22 сургагч-багш нар өөрсдийн боловсруулсан “Гарын авлага”-ын дагуу хичээл зааж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн