Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

ДУНДГОВЬ: Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийгдэж байна

ДУНДГОВЬ: Тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийгдэж байна

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг 2019 оны 06-р сард Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт хийж гүйцэтгэв. Тус шинжилгээнд Цагаандэлгэр сумын 36000 га талбайг хамруулан мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас бүүрэг цуглуулан холбогдох судалгааг хийлээ.

Мөн тус нутгийн 14 өрхийн 43 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдэлийн судалгаа авч, 56 хүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 3 төрлийн сурталчилгааны хуудас 96 ширхэг тараан, сумын ЭМТ-ийн уламжлалт хамгаалах өмсгөлийн иж бүрдлийг үзэн зөвлөмж өгч ажиллалаа.

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгч нийт материалыг лабораторийн шинжилгээнд хамруулан нян харах, нян судлал, биологийн аргаар шинжилгээ хийгдэж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн