Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа

Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа

Европын Холбооны гишүүн орнуудын сангийн сайд нар өчигдөр гарагт Брюссель хотноо хуралдаж, “хар жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ.

Сангийн сайд нарын зөвлөл хуралдаж энэхүү жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар тогтоол баталж татварын асуудлаар сайн засаглалын зарчмуудаа хоёр жилийн хугацаанд сайжруулах үүргийг хүлээсний үндсэн дээр тус жагсаалтаас гараад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. “Ингэснээр “гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой Монгол Улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо” хэмээн мэдэгдэлд онцолжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн