Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавив

Ким Жон Ун олны өмнө ил гарч, цуурхалд цэг тавив

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод баригджээ.

Өнгөрсөн сарын 12-наас хойш чимээ сураггүй байсан Ким Жон Ун ийнхүү дахин олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон байна. Родон Синмун сонин дээр нийтлэгдсэн зурагнууд удирдагч Ким Жон Ун нээлтийн ёслолын баярын туузыг хайчилж байгаа болон тайзан дээр алга ташин, инээмсэглэн зогсож буйг харуулсан байна.

Тэрээр энэхүү үйлдвэр нь намын бодлогод гүнээ итгэдэг иргэд нэг санаа зорилготой зүтгэсний үр дүн гэж бахархалтай мэдэгдсэнийг Родон Синмун сонин онцлон мэдээлжээ. Энэ ёслолд залуу удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон мөн оролцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн