Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын боксчдод 400 сая төгрөг бүхий БЭЛТГЭЛИЙН ХЭРЭГСЭЛ хандивлажээ

Монголын боксчдод 400 сая төгрөг бүхий БЭЛТГЭЛИЙН ХЭРЭГСЭЛ хандивлажээ
Монголын боксчдод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сандэ боксын холбооноос бэлтгэлийн хэрэгсэл хандивлажээ. 400 сая төгрөгийн үнэ бүхий хандивт 10 ринг, 100 хос боксын бээлий, 100 ширхэг толгойны хамгаалалтын дуулга багтсан бөгөөд энэхүү арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт болсон юм.

Монголын боксын амжилтын буухиаг 1980-аад онд тив,дэлхий, олимпийн ринг дээр таниулж, олон олон ялалтын эзэн болж байсан ОУХМ Цэрэндоржийн Амаржаргал энэ сайн үйлсийн гарааг эхлүүлж, тус холбооны нөхөдтэй харилцаа холбоо тогтоожээ.

Өвөрмонголын Шилийн гол аймгийн “Сандэ” боксын холбооны тэргүүлэгч гишүүн, ивээн тэтгэгч бизнесмэн Сүн Шин монголчуудад туслах сонирхолтой гэдгээ энэ үеэр хэлж байв. Тэрбээр бага байхдаа Үзэмчин хошуунд машинтайгаа цасан шуурганд өртөж, амь насаа алдахад хүрэх үед трактортой монгол хүн таарч аварч байсанд ихэд талархдаг аж. Тиймээс энэ сайхан сэтгэлийн ачийг хариулна гэж бодож явдаг байснаа хэлж Монголын боксын холбоог, тулааны тамирчдыг чадах зүйлээрээ дэмжиж ажиллахаар шийдсэн аж.

Мөн тэрбээр хүсэлтийг нь хүлээн авсан МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпийн аварга Э.Бадар-Ууган, Монголын боксын холбооны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэлж байв.

Дашрамд дуулгахад, Энэтхэгийн Нью Дели хотод болсон боксын “India Open” олон улсын тэмцээнд 23 орны боксчид өрсөлдсөнөөс Монголын баг гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ. Баг тамирчид эх орондоо ирээд байгаа бөгөөд өнөөдөр оны анхны олон улсын тэмцээний талаарх мэдээллийг хийхээр болсон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн