Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын теннисчид хамгийн нэр хүндтэй тэмцээнийг зорилоо

Монголын теннисчид хамгийн нэр хүндтэй тэмцээнийг зорилоо

Теннисний хамгийн нэр хүндтэй багийн тэмцээн болох “Дэвисийн цом-2019”-д Монголын теннисчид оролцохоор Иордан Улсыг зорилоо.

Зөвхөн эрэгтэй багууд оролцдог уг тэмцээн 1900 оноос эхлэн зохиогдсон бөгөөд энэ удаа 108 дахь жилдээ болох гэж байна.

Манай теннисчид 2008 онд энэхүү буурал түүхтэй тэмцээнд мөрөө гаргаж байсан бол өнгөрсөн онд хоёр дахиа оролцож, Ази болон далайн орнуудын бүсийн хэсэгтээ тавдугаар байрт шалгарч байсан билээ.

Энэ удаа Ж.Батжаргал ахлагчтай, Д.Эрдэнэбаяр, С.Сүхжаргал, Э.Ангараг, А.Тамир нарын бүрэлдэхүүнтэй баг хүлгийн жолоо заллаа.

Тэмцээн энэ сарын 11-14-нд тус улсын Амман хотноо явагдах Ази болон Далайн орнуудын дөрөвдүгээр хэсэгт өрсөлдөх юм.

“Дэвисийн цом-2019” тэмцээнд нийт 133 орны баг оролцох бөгөөд манай теннисчдийн өрсөлдөх хэсэгт 14 орны баг багтжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн