Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монголын хамгийн шилдэг ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧ 14 настай Г.Цолмон

Монголын хамгийн шилдэг ЭМЭГТЭЙ ХӨЛБӨМБӨГЧ 14 настай Г.Цолмон

Г.Цолмон гурав дахь жилдээ зохиогдсон “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын цомыг “Арвис” багийнхаа хамтаар хоёр дахиа өргөсөн. “Эмэгтэйчүүдийн лиг”-т түрүүлснээс гадна 16 хүртэлх насны УАШТ-д түрүүлж, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг хүртсэн өсөх ирээдүйтэй, авьяаслаг тоглогч юм.

Эдгээрээс гадна Г.Цолмон өнгөрөгч тавдугаар сард Хонгконг улсад зохиогдсон Азийн 15 хүртэлх насны АШТ-д Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг Гуамтай 1:1 тэнцэхэд нэг оруулсан.

Энэ нь Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэнд албан ёсны тэмцээнд оруулсан анхны гоол болон тэмдэглэгдэхийн зэрэгцээ, анхны оноог авч ирсэн. Г.Цолмонд шилдгийн шагналыг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн