Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол залуус Арктик тивд нохойтой чаргын “Fjallraven Рolar” ОУ-ын аялалд оролцоно

Монгол залуус Арктик тивд нохойтой чаргын “Fjallraven Рolar” ОУ-ын аялалд оролцоно

Арктик тивд нохойтой чаргаар 300 км замыг туулдаг “Fjallraven Рolar” олон улсын адал явдалт аялалд Монгол Улсаас Б. Батсүрэн, Б. Сарантуяа, С. Номин нар оролцохоор өрсөлдөж байна.

Оролцогчдоос ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шаарддаг уг тэмцээнд нийт 20 тамирчин оролцох бөгөөд 10 тамирчин шүүгчдийн сонголтоор, 10 тамирчин олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хамгийн өндөр санал цуглуулж оролцох юм.

Зөвхөн мэргэжлийн бус аялагчдын дунд болдог ширүүн өрсөлдөөнтэй энэхүү тэмцээнд өрсөлдөж буй монгол залуусыг та дараах линкээр орж дэмжээрэй.

“Fjallraven Рolar” аялалын шалгаруулалтад 2015 онд Э. Цэрэндолгор оролцон ялагч болж Хойт туйлыг зорьж байсан бол 2016 онд уулын спортын тамирчин Д. Эрдэнэтогтох, АНУ-ыг төлөөлж Б. Загдсүрэн, Б. Жаргал нар өрсөлдөж байсан билээ.

Саналаа өгөх линк: http://polar.fjallraven.com/

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн