Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-ын ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар 2018 оны 1 дүгээр сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.

Айлчлалын эхний өдөр тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-тэй уулзлаа. Уулзалтын үеэр улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудлаар харилцан санал, бодлоо солилцов. Уулзалтын үеэр ажил хэрэгч, халуун дулаан уур амьсгалтай яриа өрнөлөө. Уулзалтад УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын албаны хүмүүс байлцав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Өнөөдрийн хувьд БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн