Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохиогдлоо

Москва хотноо “Монголын кино өдрүүд” зохиогдлоо

ОХУ-ын Москва хотноо “Монголын кино өдрүүд” өнгөрөгч 11 дүгээр сарын 29-өөс энэ сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Монгол Улсын БСШУСЯ болон ОХУ-ын Соёлын яам хоорондын соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөө, 2016 оны арваннэгдүгээр сард БСШУС-ын сайд Ж.Батсуурийн ОХУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийтэй байгуулсан протоколын хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулсан юм.

Арга хэмжээг ОХУ-ын Соёлын яамтай хамтран, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр БСШУСЯ зохион байгуулж байна. Кино өдрүүдээр Монголын нэр бүхий таван найруулагчийн найруулсан “Аав”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, “Зангараг”, “Бид гурвын болзоо” зэрэг уран сайхны киног ОХУ-ын “Госфильмфонд”-ын “Иллюзион” кинотеатрт толилуулж буй. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн бүтээл “Аав” уран сайхны киногоор тус арга хэмжээний албан ёсны үйл ажиллагааг нээсэн байна.

ОХУ-ын Москва хотноо болох “Монголын кино өдрүүд” арга хэмжээнд Монгол Улсын БСШУСЯ-ны төлөөлөл болон “Аав” киноны найруулагч Г.Эрдэнэбилэг, “Алсын удирдлага” киноны продюссер Ц.Ариунаа, “Шарга даага” киноны найруулагч Ч.Хоролдорж, “Аав”, “Шарга даага” киноны гол дүрийн жүжигчин Ц.Цэрэнболд, “Бид гурвын болзоо” киноны продюссер болон “Алсын удирдлага” киноны гол дүрийн жүжигчин О.Гэрэлсүх нар оролцжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн