Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Москва хотын тухай кино наадам зохиогдоно

Москва хотын тухай кино наадам зохиогдоно

“Кино урлагт Москва хотын дүрийг бүтээхийн төлөө” нэртэй кино наадмын бүртгэл энэ сарын 22-нд эхэллээ хэмээн Москва хотын захиргааны цахим хуудсанд мэдээлжээ. Кино наадамд түрүүлсэн бүтээлд Москва хотын Захирагчийн нэрэмжит шагналыг өгөх юм.

“Орчин цагийн Москва хотын тухай өгүүлсэн, үйл явдал нь Москва хотод өрнөсөн уран сайхны, баримтат, анимэйшн, олон ангит гээд бүхий л төрлийн кино тэргүүн байрын төлөө өрсөлдөх эрхтэй. Бид нийслэл хотоо киноны дэлгэцээс олон удаа харахыг хүсч байна” хэмээн Москва хотын Соёл урлагийн газрын дарга Александр Кибовский хэлснийг цахим хуудас онцолжээ.

Тэргүүн байрын киног найруулагч, продюсер, сэтгүүлчээс гадна зохион байгуулагчийн төлөөлөл багтсан комисс шүүхээс гадна жирийн үзэгчид өөрсдийн саналаа комисст өгөх эрхтэй ажээ. Иргэдээс хамгийн их санал авсан кино илүү оноо авах ч тэргүүн байрын бүтээлийг комиссын шийдвэрээр шалгаруулна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн