Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Оросууд Өвлийн наадамд 340 хүний бүрэлдэхүүнтэй оролцох болов

Оросууд Өвлийн наадамд 340 хүний бүрэлдэхүүнтэй оролцох болов

2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлэгт 169 хүн багтжээ. Энэ тухай Оросын олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Станислав Поздняков сэтгүүлчдэд мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

Тэрбээр хэлэхдээ “Өвлийн спортын төрлүүдийн үндэсний болон олон улсын холбоодтой хамтран өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар баталлаа. Үүнд 169 тамирчин багтаж байна. Харамсалтай нь манай зарим тэргүүний тамирчид энэ жагсаалтад багтаагүй. Манай тамирчид “Оросын олимпийн тамирчид” гэсэн нэрээр олимпийн наадамд оролцох хэдий ч манай улсаас 169 хүн олимпийн тоглолтод оролцож, эх орныхоо нэр төрийг хамгаална. Энэ бол зөвхөн тамирчдын тоо. Мэргэжилтнүүд, дасгалжуулагч нартай нийлээд 340 хүний бүрэлдэхүүн олимпийн тоглолтод явах бөгөөд энэ жагсаалт бол Олон улсын олимпийн хорооноос гаргасан эцсийн шийдвэр юм” гэжээ.

“Нэгдүгээр сарын 22-нд ОУОХ Пёнчаны олимпийн наадамд оролцуулах Оросын баг тамирчдын урьдчилсан жагсаалтыг гаргасан бол өнөөдөр албан ёсоор эцсийн шийдвэрээ гаргалаа. Энэ жагсаалтад багтсан тамирчид ОУОХ-ноос урилга авах бөгөөд олимпийн тоглолтод оролцох эсэх шийдвэрээ өөрсдөө гаргах боломжтой” гэж ОХУ-ын Спортын сайд П.Колобков хэлжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг -р тэмдэглэсэн